Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
 
 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ
Сангаагийн ОТГОНЦЭЦЭГ

Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн.

1999 онд НЭЗИСургуулийг Улс төр судлаач, Эрх зүйч мэргэжлээр, 2002 онд Удирдлагын Академийг "Төрийн удирдлагын арга зүйч-зохион байгуулагч, менежер" мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

1999-2004 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга,

2004-2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн шүүгч,

2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

 

 

 

ШҮҮГЧ

Чинзоригийн БАЯРМАА

Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн.

1998 онд "Шинжээч-XXI" НЭЗИСургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

2000-2004 онд "Тэнгэр" ХХКомпанид хуулийн зөвлөх,

2004-2006 онд "Шинэ групп" ХХКомпанид хуулийн зөвлөх,

2006-2007 онд "DNL" ХХКомпанид хуулийн зөвлөх,

2007 оноос 2014 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга,

2014 оны 12 сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.


 

 

ШҮҮГЧ

Могнооны ЦЭЦЭГМАА

Улаанбаатар хотод төрсөн.

1999 онд МУИС-ийн ХЗС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

1990-1991 онд Төв аймгийн шүүхэд үйчлэгч,

1991-1994 онд Улаанбаатар хотын шүүхэд үйлчлэгч, бичээч,

1999-2004 онд "Нийслэл Өргөө” ХКомпанид хуулийн зөвлөх,

2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах,

2011-2014 оны 07 сар хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,

2014 оны 07 сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 06 сарын 30-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.



Шүүхийн шийдвэрийн цахим сан
Зургийн цомог
 ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031