ШҮҮГЧ
Халзанхүүгийн ГЭРЭЛМАА
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.
1989 онд Хууль цаазны дунд сургуулийг "Архив-бичиг хэрэг”,
1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
1989-1995 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт архивын эрхлэгч,
1995-1999 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга,
1999-2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,
2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгч,
2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч,
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2016 оны 05 сарын 31-ний өдрөөс Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.