Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН САЛБАР АРХИВ

Шүүхэд архивын баримт хүлээн авах тоо бүртгэл хөтлөх, хэрэг баримт материалыг зохих журмын дагуу хадгалж хамгаалах, нийтэд ашиглуулах зэрэг үйл ажиллагааг шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч хариуцан ажиллана.

Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийг зөвхөн тухайн хэргийн оролцогч болон бусад этгээд тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд танилцуулж, холбогдох бичмэл нотлох баримтыг хуулбарлан олгоно.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч болон бусад этгээд /нууцын зэрэглэлтэй баримт бусад этгээдэд хамаарахгүй/ салбар архивын баримтыг Шүүхийн тамгын газрын даргын зөвшөөрснөөр тус тус ашиглана.

Эдгээрээс өөр иргэн, албан тушаалтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, судлаачдад тэдгээрийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хуулиар нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад хэргээс тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвшөөрлөөр зөвхөн шүүхийн шийдвэрийн хувийг болон мэдээ, тайланг танилцуулах буюу хуулбарлан олгож болох бөгөөд мөн иргэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдээр оролцсон эсэх тухай албан тодорхойлолтыг тухайн байгууллага иргэний хүсэлт болон бусад баримтыг үндэслэн олгож болно.

 

Ингэхдээ доорх тарифын дагуу шүүхийн үйлчилгээ үзүүлнэ:

Д/д

Үйлчилгээний төрөл

Хэмжих нэгж

Хураамжийн хэмжээ

1

2

3

4

 

1

Шүүхээс гарсан эрх зүйн акт хуулбарлах

Хуудасны нэг тал

500 төгрөг

  2

 

Хэргийн оролцогч, баримттай танилцах

Хавтаст хэрэг

5000 төгрөг

 

3

Лавлагаа тодорхойлолт /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, тендертэй холбогдолтой асуудлаар болон бусад/

 

Нэг хувь

 

10000 төгрөг

4

Иргэн, Захиргааны хэрэг, баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах

 

Хавтас хэрэг

 

5000 төгрөг

5

Материал хувилж олшруулах

Нэг нүүр

200 төгрөг

 

            Төр захиргааны болон бусад хуулийн байгууллага, төлбөрийн чадваргүй иргэдээс бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тухайн Шүүхийн тамгын газрын даргын зөвшөөрлөөр тодорхойлолт, лавлагааг үнэгүй олгоно.

 Дансны дугаар: Төрийн сангийн 100900005001

Хориглох зүйл: Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

  1. Зөвшөөрөлгүй гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
  2. Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, салган авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх
  3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах , гадагш авч гарах
  4. Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд шүүх хуралдааны тэмдэглэлийг олгохгүй

                                                           Архиваас олгох лавлагааны төрөл:

  • Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай
  • Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх
  • Гэрлэлт цуцлуулсан тухай /Хүүхдийн тэтгэлэг/
  • Хамтын амьдралтай байсан эсэхээ тогтоолгосон тухай
  • Садан төрлийн холбоо тогтоолгосон тухай
  • Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх
  • Эвлэрүүлэн зуучлалаар орж байсан эсэх
  • Шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар
  • Аж ахуй нэгж тендерт оролцохдоо сүүлийн 3 жилд шүүхээр хэрэг маргаанд оролцсон эсэх лавлагаа гэх мэт баримтуудыг хуулбарлан авах боломжтой.

 

Эхлэлд очих