ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
Цэрэннадмидын МӨНГӨНЦООЖ
Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
1988 онд Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн дунд сургууль, 1990 онд Дундговь аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгссөн.
1990-1993 онд Анагаах ухааны дунд сургууль, 1994-1997 онд Анагаах Ухааны Их сургууль, 2001-2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006-2008 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, 2005-2008 онд Тагнуулын Ерөнхий газрын дээд сургуулийг тус тус төгссөн.
Эмч, төрийн удирдлагын менежер, хэл шинжлэлийн ухааны магистр, эрх зүйч мэргэжилтэй.
Дундговь аймгийн ЗДТГазрын Хуульзүйн хэлтсийн дарга, аймгийн ИТХурлын дарга, мөн аймгийн ИТХурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
2022 оны 05 сарын 16-ны өдрөөс Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.