Тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдвол тендерийн гэрээ хууль бус болно
Тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдвол тендерийн гэрээ хууль бус болно
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.08.05-ны өдрийн 120/ШШ2024/0014
Тоймын огноо дугаар: 2025.01.27
Тоймын төрөл. Шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
“А” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/”-ыг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, “Б” ХХК-ийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн, шаардлагад нийцсэн тендерээр шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Тендерт оролцсон “М” ХХК-иас тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч “… тендерт шалгарсан “Б” ХХК нь санал болгосон техник хэрэгслийн даацыг хуурамч баримт бүрдүүлж нэмэгдүүлэн тендерт оролцсон нь хууль бус, … үнийн саналын өсөх дарааллаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн манай компанитай гэрээ байгуулахыг даалгах…” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.
“М” ХХК-иас “хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцсон “Б” ХХК-ийг шалгаруулсан” гэж маргасан тул шүүх тендерийн цахим системд тус компанийн ирүүлсэн баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан үзэхэд “Б” ХХК-ийн ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтап бичигдсэн зарим техник хэрэгслүүдийн даац нь зөрүүтэй, тендерийн шаардлагад тавигдсан нийлбэр даацын хэмжээнээс бага байгаа тогтоогдсон.
Иймд шүүх Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу “А” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн гарсан ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярмаа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.