Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиас

ТАВДУГААР БҮЛЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

29 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүх

      29.1.Давж заалдах шатны шүүх нь аймаг нийслэлийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрдэнэ.

      29.2.Давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

     29.3.Давж заалдах шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно. Танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн батална.

      29.4.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуулийн 29.3-т заасан танхимын аль нэгд харьяалагдана.

      29.5.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

           29.5.1.хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;

           29.5.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

           29.5.3.хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

           29.5.4.шүүн таслах ажиллагааны практикийг судалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

           29.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

Эхлэлд очих