Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2019-04-18
198
Шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны болон Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2018 оны тайланг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүгч, ажилтнуудын хурлаар хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх асуудлын талаар ярилцлаа.