Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ОРДНЫ БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА
2025-05-29
147

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ОРДНЫ

БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА

Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн шүүхийн байр Өмнөговь аймагт сүндэрлэн босохоор өнөөдрийн билигт сайн өдөр барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Шинээр баригдах шүүхийн ордон нь нь зөвлөлдөх тасалгаатай 64.6 м.кв талбай бүхий 3 шүүх хуралдааны танхим, нээлттэй шүүх танхим, цахим шүүх хурлын өрөө, Эвлэрүүлэн зуучлалын хурлын өрөө, хэргийн материалтай танилцах өрөө, уулзалтын өрөө, хүүхдийн өрөө, өмгөөлөгч, прокурорын өрөө, иргэдийн төлөөлөгчдийн өрөө, 67.4 м.кв талбай бүхий зөвлөгөөний танхим, 82.1 м.кв талбай бүхий сургалтын танхим болон номын сан, чийрэгжүүлэх танхим зэрэг шүүхийн байрны стандартад тусгагдсан шаардлагатай бүх өрөө тасалгаанууд төлөвлөгдсөн.        

Нийт 16 шүүгчийн өрөө төлөвлөгдсөн бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилчид орох орц гарц тусдаа, иргэд үйлчлүүлэх орц гарц тусдаа байхаар төлөвлөсөн. Энэ нь шүүгчийн аюулгүй байдлыг архитектурын шийдлээр хангахыг зорьсонд уг барилгын онцлог юм. 

Барилгын үндсэн гүйцэтгэгчээр “Хос бор морь” ХХК шалгарч, барилгыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн барилгын ажлыг эхлүүлэв.

Шав тавих үйл ажиллагаанд:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг
  • Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар
  • Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батдорж
  • Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаа,
  • Шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ
  • Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс
  • Шүүхийн Тамгын газрын дарга С.Бурмаа,
  • Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг
  • Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга
  • Шүүгч Г.Батмөнх
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн барилга ашиглалтын албаны дарга Ц.Цэдэндамба, инженер Б.Дамдинжав, Б.Номуунхан
  • Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олон болон ахмад шүүгч, ажилтан
  • Өмнөговь аймгийн болон Ханбогд сумын хууль, хяналтын, цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд
  • Орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд
  • Барилгын гүйцэтгэгч компанийн төлөөлөл нар оролцлоо.

Шав тавих арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эхлэлд очих