МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ УНШИЖ СОНСГОХ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ УНШИЖ СОНСГОХ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигаар нэр бүхий шүүгчдийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилж, өмнө ажиллаж байсан шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлснийг Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож уншиж танилцууллаа.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Р.Уранчимэг томилогдож, шүүхийн тамга, тэмдэгийг тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож гардууллаа.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчиддээ хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР