Шүүхэд баярлалаа .....
Би хамтран ажилладаг хүнтэйгээ наймаа хийж мөнгө авахаар болоод удаан хугацаанд хоорондоо учраа олохгүй явсан.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж өгөөд маш хурдан хугацаанд шийдэлд хүрлээ.
Шүүхээр маш олон хоног явдаг асуудлыг эвлэрүүлэн зуучлалаар маш хурдан хугацаанд талуудтай харилцан ярилцаад тохиролцоонд хүрч эвлэрлийн гэрээ байгуулаад эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр юм байна.
Тиймээс шүүхээр удаан хугацаагаар явахгүй, эвлэрүүлэн зуучлалаар хурдан хугацаанд асуудлаа харилцан тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэх боломжтойг ойлголоо.
Эвлэрүүлэн зуучлагчаар асуудлаа шийдвэрлүүлсэн нь хамтран ажилладаг хүмүүсийн хувьд цаашид эерэг харилцаатай үлдэх, тухайн ойлголцохгүй байсан асуудлаа ярилцан харилцан тохиролцож шийдвэрлүүлсэндээ баярлалаа.