Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Мэдэгдэл
2019-05-03
206

             Өмнөговь аймгийн “UCTV” телевизийн бэлтгэсэн мэдээллийн дагуу олон нийтийн цахим сүлжээнд “14 настай охиныг хүчирхийлсэн залууд шүүхээс хэт бага ял оноожээ” гэх ташаа мэдээлэл тарсан байна.

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас “26 настай А нь 2018 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 14 настай Ц гэх хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Уг хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч А-г тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас шүүгдэгч А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар гаргасан санал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт заасны дагуу шүүгдэгч А-д 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан./

            Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд “14 настай охиныг хүчирхийлсэн залууд шүүхээс хэт бага ял оноожээ” гэх бодит байдалд нийцээгүй, буруу ташаа  мэдээлэл нийтэлсэн нь шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй байна.

               Иймд олон нийтийн  цахим сүлжээнд мэдээ, мэдээлэл нийтлэхдээ бодит байдалд нийцсэн, үнэн зөв, хуулийн үндэслэл бүхий мэдээлэл бэлтгэхийг зохих байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж байна.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Эхлэлд очих