Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээ зохион байгууллаа
Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг, гар бөмбөгийн тэмцээнийг нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын дунд 2019 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг ойн арга хэмжээн дээр тэмцээнд оролцогчид болон иргэдэд Захиргааны шүүхийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор брошур, танилцуулга, сэтгүүл бэлтгэж оролцсон ба захиргааны хууль болон шүүхийн талаар танин мэдэхүйн сонирхолтой асуулгыг асууж амжилттай хариулсан иргэдэд гарын бэлэг дурсгалын зүйл гардуулав.
Мөн Гар бөмбөгийн тэмцээнд нийт 16 байгууллагын 16 баг тамирчид оролцож Тэргүүн байрыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэд байрыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Гутгаар байрыг Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус эзэлж тэмцээнийг амжилттай өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон албан байгууллагуудад талархал илэрхийлье.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー