Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Нээлттэй шүүх хуралдаан зохион байгуулав
2019-06-26
227

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааны дэг журмыг олон нийтэд танилцуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Нээлттэй шүүх хуралдаан”-ыг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгууллаа.

Нээлттэй шүүх хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, улсын яллагч, шинжээч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

Нээлттэй шүүх хуралдаанд Даланзадгад сумын иргэд, төр, захиргааны алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Мөн нээлттэй шүүх хуралдаанд оролцогчдод шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааны дэг журмыг танилцуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, шүүхээс бэлтгэсэн гарын авлага, сургалт, сурталчилгааны материал, санамж, сэрэмжлүүлгийг тарааж ажиллаа.

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Эхлэлд очих