Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
2019-11-11
234

Манай байгууллага 2016 оноос эхлэн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид албан байгууллага, хувь хүнтэй холбоотой өр, төлбөрийн асуудлаар өргөдөл гаргаж, тухай бүр шийдвэрлүүлж ирсэн.

Бид бүхэн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсанаар хурдан хугацаанд талуудтай харилцан ойлголцол тохиролцоонд хүрч эвлэрлийн гэрээ байгуулж, байгуулсан гэрээ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр байдгаараа давуу талтай байдаг юм.

Эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар асуудлаа харилцан ярилцаад хэн хэнийхээ боломжит хугацаа, нөхцөл байдлыг харгалзан тухайн асуудлаа тохиролцдог тул харилцагч байгууллага, хувь хүнтэй цаашдын харилцаанд сөрөг нөлөөгүй, эвийн харилцаатай үлдэх нь бидэнд чухал байдаг учраас шүүхэд баярласнаа илэрхийлж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.   

 

Эхлэлд очих