Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Хүндэт өргөмжлөлөөр шагнуулав
2020-05-01
332

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос Шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Эрдэнэбатын Ууганчимэгийг “2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж, “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнасныг 2020.04.30-ны өдөр Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин гардуулан өгч баяр хүргэлээ.

Хамт олныхоо нэрийн өмнөөс Э.Ууганчимэгт ажлын өндөр амжилт хүсье.

phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

Эхлэлд очих