ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЦОГТСАЙХАН, ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АМГАЛАНБААТАР НАР ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газарт ажиллалаа.
Уулзалтаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан тус зөвлөлөөс 2019 он болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцож шүүгчийн ажлын ачаалал, шүүхийн байр, шүүгч, ажилтны ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль болон салбарын бусад шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.