Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
Дотоодын сургалт зохион байгуулав
2020-09-29
212
2020 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал”, “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.