Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО https://judcouncil.mn/site/news_full/10852
2020-11-06
208

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ш.Отгонцэцэг, гишүүн Б.Биндэрьяа, Н.Ганбаатар болон ажлын албаны нэгжийн удирдлагууд, Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зохион байгуулагч С.Гандолгор, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын туслах, хууль зүйн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагч Г.Энхдөлгөөн, Ахлах зохион байгуулагч Э.Марал нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун, Д.Ичинхорлоо, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн туслах Б.Нинжбадгар, А.Арай, Ц.Отгонбаяр, Т.Сарантуяа, Б.Сосорбарам, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар тус тус төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв. Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Мягмардэмбэрэл, Шүүгчийн туслах Д.Айсауле, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн туслах Г.Ариунтуяа, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн туслах М.Дорждэрэм, Б.Хишигдэлгэр, Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Анхбаяр нар тус тус тангараг өргөлөө. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, Н.Амарзаяа, Ш.Жаргалмаа, Б.Төгөлдөр, Б.Энхжаргал нар тус тус тангараг өргөв.

Түүнчлэн Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас В.Ундрах-Оргил, Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас Э.Уянга, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газраас Г.Оюунтуяа, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас Б.Долгорсүрэн, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас Э.Булгантамир, Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газраас П.Цэнднасан, Ж.Мухлай, И.Бадамцэцэг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас Э.Энхсаруул, С.Бат-Очир, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас С.Төртулах, Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Б.Сарантуяа, Н.Удвал, Т.Жаргалсайхан нарын шүүхийн захиргааны ажилтнууд тус тус онлайнаар холбогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Юуны өмнө та бүхэнд төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж, шүүхийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын эгнээнд нэгдэн орж байгаад баяр хүргэе! Өнөөдөр та бүхэн Монгол Улсын Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Төрийн далбаанаас адис аван эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Шүүхийн захиргааны байгууллагын өндөр босгыг даван ажил, хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж байгаа Та бүхний хувьд шүүхийн үйлчилгээг иргэдэд бүтээмжтэй, хариуцлагатай байдлаар хүргэх, шүүх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах, ажил мэргэжилдээ мэргэших зэрэг нэн хариуцлагатай үүрэг ногдож байна. Иймд Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн захиргааны ажилд сэтгэл, зүтгэл гарган ажиллах, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байж, иргэд, олон нийтийн итгэлийг хадгалж, тууштай мэргэшин ажиллана гэдэгт найдаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа дурсгалын зураг татуулснаар өндөрлөв.

Эхлэлд очих