Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ
2020-12-15
211

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас өвөлжилтийн бэлтгэл болон цар тахлын гамшгийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Баяндалай сумын Онцгой комисс болон малчин өрхөд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хандивын үйл ажиллагааг зохион байгуулав.

Дээрх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын захирамжаар Баяндалай сумын түнш байгууллагаар тогтоогдсон Шүүх, Прокурорын газар, Биеийн тамир спортын газар, Алтайн өвөр сав газрын захиргаа, Арвижих говь ХХК, Хаан банк зэрэг байгууллагууд хамтран оролцож, Баяндалай сумын Онцгой комисст халдвар, хамгааллын хэрэгсэл буюу нэг удаагийн маск, бээлий, улавч, хамгаалалтын хувцас, ариутгалын бодис, малчдад хүргэх өвс тэжээлийн тээврийн зардлыг гардуулан өгч, тус сумын амьжиргааны түвшин доогуурх 6 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон түнш байгууллагуудын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсье.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Эхлэлд очих