Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүхийн захиргааны ажилтнууд салбарын болон орон нутгийн шагналаар шагнууллаа
2021-02-11
204

Арвандолдугаар жарны “Цөөвөр” хэмээх “Төмөр үхэр жил”, билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын баярын босгон дээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаартай захирамжаар шүүгчийн туслах Чойндонгийн Түвшинсайхан, нярав Баяраагийн Хажидсүрэн нар Өмнөговь аймгийн “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар үйлчлэгч Лхамжавын Ганцэцэг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

Мөн Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Цогбатын Буманцэцэгийг “2020 оны шүүхийн захиргааны тэргүүний ажилтан”-аар шалгаруулж, “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнасныг салбар хорооны менежер М.Хүрэлбаатар 2021.02.11-ний өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.

Хамт олныхоо нэрийн өмнөөс шагнагдсан ажилтнууддаа эрүүл энх, саруул сайхан, ажлын өндөр амжилт хүсье.

 

 

Эхлэлд очих