“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-VI боть” хэвлэгдлээ
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/91 дугаартай цагаатгах тогтоол нь шүүхийн сонгомол шийдвэрээр шалгарч "Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн зургаадугаар ботид хэвлэгдлээ.
Энэхүү ботид оруулахаар бүх шатны шүүхээс шалгарч ирсэн нийт 256 шийдвэр (тогтоол, магадлал, шийдвэр)-ээс 46 шийдвэрийг шүүгч болон эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дахин сонгон шалгаруулж ийнхүү эмхэтгэсэн байна.
Энэ удаагийн ботид эрүү, иргэн, захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг тооны хувьд ижил харьцаатай сонгон шалгаруулж, нийслэл болон орон нутгийн шүүхийн шийдвэрүүдийг хамруулж, улсын хэмжээнд хуулийг тайлбарлан хэрэглэж буй байдал, шийдвэрлэж буй хэргийн онцлогийг гаргахыг зорьжээ.