Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2021-10-28
216
Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах” зорилгоор “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний давуу талууд” сэдэвт сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд “Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбар”, “Даланзадгад дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГазарт тус тус зохион байгуулав.
Сургалтыг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Ганцэцэг, туслах ажилтан У.Мөнх-Эрдэнэ нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бэлтгэсэн гарын авлага, зурагт танилцуулга, нугалбар хуудсаар ханган ажиллалаа.