ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Өмнөговь аймгийн шүүх үүсэн байгуулгагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Өмнөговь аймгийн шүүхийн шүүгч Л.Ганболд, Тамгын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, жолооч Б.Готовдорж агсан нарын нэрэмжит” гар бөмбөгийн тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн байгууллагуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, нотариат, МХХолбооны Өмнөговь аймаг дахь салбар зэрэг нийт 9 байгууллагын баг, тамирчид өрсөлдөж, Цагдаагийн газрын баг, тамирчид тэргүүн байр, Онгой байдлын газрын баг, тамирчид дэд байр, Хуульчдын холбооны баг, тамирчид гутгаар байранд тус тус шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Тус тэмцээнд идэвхтэй оролцсон байгууллага, баг, тамирчид болон шүүгч Л.Ганболд, Тамгын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, жолооч Б.Готовдорж агсан нарын гэр бүл, ах дүү, саданд гүн талархал илэрхийлж, ажил, амьдралд нь сайн сайхны дээдийг ерөөж, спортын өндөр амжилтыг хүсье.