Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАВ
2021-12-17
211

Өмнөговь аймгийн шүүх үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн эх үндэс болсон ахлах ангийн сурагчдын бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээрээ уран яруу найруулан бичих, мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлох, үзэл бодлоо илэрхийлэх ур чадварыг сорих, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг сурагчдад таниулах зорилгоор “Миний мэдэх шүүх” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулж, сурагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцуулав.

Уралдаанд аймгийн ерөнхий боловсролын 6 сургуулийн ахлах ангийн 50 сурагч оролцсоноос шилдэг 10 эсээг илтгэж, тэргүүн байранд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Нарансолонго, дэд байранд 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Эрхсар, гутгаар байранд Политехникийн коллежийн 12 дугаар ангийн сурагч О.Чамин-Эрдэнэ, тусгай байранд 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Урандөл, 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Маралгуа нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Эхлэлд очих