Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

СЭЛГЭН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
2022-01-26
226

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Иймд эдгээр  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд selgen@judcouncil.mn цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

6

2.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

2

3.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

4.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

3

                                                    Нийт

14

 

Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Эхлэлд очих