“ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд “Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 71.1.14. шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах болон шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг хуульд заасны дагуу батлах” гэж заасны дагуу “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулаад байна.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.
Иймд саналаа 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор selenge@judcouncil.mn цахим хаягт ирүүлнэ үү.
Журмын танилцуулгатай ЭНД дарж танилцана уу.
Журмын төсөлтэй ЭНД дарж танилцана
Шүүхийн захиргаа, удирдлагын газрын
Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс