Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалтыг зохион байгуулав
2022-02-17
230

Шүүхийн Тамгын газраас Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга болон зарим албан хаагчид шинээр томилогдсонтой холбогдуулан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хамтран ажиллах төлөвлөгөө, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хамтарсан уулзалтыг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулав.

Уулзалтад шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрзориг, ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэбаатар, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах офицер, цагдаагийн ахмад Батмөнх, хамгаалалтын болон харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч Т.Ганбат, Б.Бэхтулга нар оролцож, хууль, журмын хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ цагдаагийн албан хаагчийн томилгоог тогтвортой байлгаж, холбогдох сургалтыг зохион байгуулах, мэдээ, тайланг цаг хугацаанд солилцох, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх зэрэг болон үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг сайжруулж хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч, цаашид тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо.

 

Эхлэлд очих