ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ
Шүүхийн ахмадуудын холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр /2022.02.21/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхийн ахмадын холбооны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Б.Сарантуяаг /Монгол Улсын гавьяат хуульч/ Ажлын албаны даргаар, Д.Дамдин-Одыг менежерээр тус тус томилов.
Мөн 2022 оны ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны зардал, Удирдах зөвлөлийн гишүүдийн ажил, үүргийн хуваарийг хэлэлцэж баталлаа.
Тус хурлаар 2021 оны Тэргүүний салбар зөвлөлөөр Д.Чулуунжав даргатай Дархан-Уул аймгийн шүүхийн дэргэдэх Ахмадын салбар зөвлөл, Дэд байранд Л.Баяраа даргатай Сэлэнгэ аймгийн шүүхийн дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийг шалгаруулав.
Түүнчлэн зарим Ахмадын салбар зөвлөлд урамшуулал олгох болон холбооны зарим гишүүдэд буцалтгүй тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Удирдах зөвлөлийн хуралдааны материал, тогтоол шийдвэрийг нийт Ахмадын салбар зөвлөлд хүргүүлэхээр болов.
Шүүхийн ахмадуудын холбоо