Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НЭГДСЭН СИСТЕМ АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
2022-02-25
230

Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах, Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах тухай журмуудыг өчигдөр /2022.02.24/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Шүүхийн шийдвэрийн цахим санг бүрдүүлэх болон шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааг нэг журмаар зохицуулж байсан бол ийнхүү тус тусын журмаар зохицуулагдахаар болж байна.

Аливаа шүүхийн шийдвэрийг www.shuukh.mn цахим хуудаст байршуулж, шүүхийн шийдвэрийн цахим санг бүрдүүлснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, шүүхийн шийдвэрийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Цахим хуудас нь шүүхийн шийдвэрийг эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх, хэрэг маргааны төрлөөр ангилсан хэсэг болон шүүхийн сонгомол шийдвэрүүд, цахим хуудасны ажиллагааны талаар санал, хүсэлт хүлээн авах, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд зориулсан мэдээлэл, Монгол Улсын нийт шүүхийн цахим хуудасны холбоос, цахим санд хайлт хийх заавар, шаардлагатай бусад төрлийн булантай байхаар журамлалаа.

Хэргийн хөдөлгөөний нэгдсэн системийн хувьд хүний хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр системээр урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч хуваарилдаг. Хэрэг, нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүх процесс ажиллагааг бүртгэж, хэргийн хөдөлгөөний мэдээ, тайланг хурдан шуурхай гаргахад энэ журам өндөр чухал ач холбогдолтой юм.

Журамд хэргийн хөдөлгөөний системийн нэр томьёог жигдрүүлж нэг мөр болгосноос гадна нэгдсэн системийг ашиглах эрх бүхий албан тушаалтны эрх, үүргийг нарийвчлан тусгалаа.

 

Товчоор;

- Шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх журам батлах

- Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэхийг түр хойшлууллаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Эхлэлд очих