Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС БАТАЛСАН ДҮРЭМ, ЖУРАМ, АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА
2022-03-29
218
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанаас 2022 оны 03 дугаар сарын 28-ны даваа гаригт шүүхүүдийн тамгын газрын дарга нар болон албан хаагчдад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журам, аргачлалын дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, орон нутгийн алба хаагчдыг цахимаар оролцууллаа. Танилцуулгад мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд оролцож, алба хаагчдын асуултад хариулж, баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад анхаарах, асуудлуудыг хөндөн ярилцсан юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 50 гаруй дүрэм, журам, аргачлал шинээр болон шинэчлэн боловсруулж батлахаар төлөвлөсөн бөгөөд 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Журмын нэр дээр дарж дэлгэрэнгүй танилцуулгыг үзнэ үү.
- Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам
- Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам
- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох , тангараг өргөх журам
- Шүүхийн тамгын газарт хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам
- Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал
- Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал
- Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал
- Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам
- Хавтаст хэрэг илгээх хүлээн авах журам
- Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам
- Шүүхэд албан хэрэг хөтлөх журам
Хэвлэл мэдээллийн хэлтэс