Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Өмнөговь аймагт ажиллав
2022-04-15
225

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, Б.Ундрах, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газарт ажиллалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэсэг тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулахаас гадна шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн байр, танхим, өрөө, тасалгаатай танилцан, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзан тэдгээрийн санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, зохих арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудын санаачилгаар тохижуулсан тус шүүхийн 90 жилийн үзмэрийг ажлын хэсэгт танилцуулж, толилуулав.

 

Эхлэлд очих