Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭГ ГАРГАН ХҮРГҮҮЛЭВ
2022-06-27
224

Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2022 оны эхний хагас жилийн статистикийн тайлан, мэдээг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүргүүлэв.

Тайлангийн хугацаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын газраас эрүүгийн 89, цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийн 153 хэргийг хүлээн авч, эрүүгийн 75, захиргааны зөрчлийн 133 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэд, байгууллагаас 516 нэхэмжлэлийг хүлээн авч, 339 иргэний хэргийг шийдвэрлэсэн бол Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 26 нэхэмжлэлийг хүлээн авч, 16 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн.

Харин Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр эрүүгийн 35, иргэний 29, захиргааны зөрчлийн 2 хэргийг тус тус хүлээн авч, эрүүгийн 28, иргэний 22, захиргааны зөрчлийн 2 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.

Анхан шатны шүүхүүд нь иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид нийт 45.108.753 төгрөг 386 мөнгийг төрийн санд төвлөрүүлжээ.

 

Эхлэлд очих