Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХИЙГДЭВ
2022-11-17
244

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаартай тушаалаар байгуулагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Хэрлэнчимгээр ахлуулсан, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан референт Б.Наранцэцэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллалаа.

Ажлын хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаартай тогтоолоор батлагдсан “Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх” журмын дагуу “Шүүхийн бие даасан байдлыг хангах”, “Шүүхийн хүний нөөцийг удирдах”, “Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, “Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах”, “Мэдээллээр хангах” чиглэлээр шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлыг тодорхойлж нэгдсэн дүнгийн хурлыг хийлээ.

Дотоод аудитаар тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг “хангалттай” гэж дүгнэлээ.

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар

Эхлэлд очих