Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭГ ГАРГАН ХҮРГҮҮЛЭВ
2023-01-03
235

Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2022 оны 4-р улирлын статистикийн тайлан, мэдээг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүргүүлэв.

Тайлангийн хугацаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын газраас эрүүгийн 145, цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийн 273 хэргийг хүлээн авч, эрүүгийн 129, захиргааны зөрчлийн 271 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэд, байгууллагаас 890 нэхэмжлэлийг хүлээн авч, 632 иргэний хэргийг шийдвэрлэсэн бол Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 32 нэхэмжлэлийг хүлээн авч, 25 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн.

Харин Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр эрүүгийн 57, иргэний 48, захиргааны зөрчлийн 8 хэргийг тус тус хүлээн авч, эрүүгийн 50, иргэний 42, захиргааны зөрчлийн 4 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.

Анхан шатны шүүхүүд нь иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид нийт 90.699.459 төгрөг 49 мөнгийг төрийн санд төвлөрүүлжээ.

 

Эхлэлд очих