Дотоодын сургалт зохион байгуулав
Шүүхийн Тамгын газрын 2023 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Хэргийн хөдөлгөөний удирдлага, анхаарах асуудал”, “Байгууллагын соёлын довтолгоо” зэрэг сэдэвт сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны “Б” танхимд амжилттай зохион байгуулав.
Сургалтыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Б.Батцэцэг, Ч.Ханддулам, илтгэгч, сургагч багш П.Дөлгөөн нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцлаа.
Энэ удаагийн сургалтыг хамт олны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулав.
Хичээл орсон сургагч багш болон хамтран ажилласан Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэст талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.