Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
Дотоодын сургалт зохион байгуулав
2023-03-31
234
Шүүхийн Тамгын газрын 2023 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Ажлын стрессийг хэрхэн даван туулах вэ?”, “Лааны урлал” зэрэг сэдэвт сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны “Б” танхимд амжилттай зохион байгуулав.
Сургалтыг сэтгэл зүйч Н.Минжинсор, лаа урлаач Э.Хишгээ нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцлаа.
Энэ удаагийн сургалтыг хамт олны ур чадварыг дээшлүүлэх, шинэлэг мэдээ мэдээлэл авах, бие биедээ эерэг хандлага төрүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулав.
Хичээл орсон сургагч багш нартаа талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.