Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Архивын баримтад нэгдсэн тооллого явуулав
2023-04-03
75

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаал, Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаар тушаалаар байгуулагдсан комисс Архивын хэрэг, баримтад нэгдсэн тооллого явуулав.

Тооллого 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 31-ний өдрийг дуусталх хугацаанд явагдаж, 1960 оноос 2022 он хүртэлх нийт 6187 хэрэг, 1562 баримт бичгийг тоолж, архивын нэгдсэн бүртгэл болон байнга, түр хадгалах хадгаламжийн нэгжийн данс, бүртгэлийг шинэчилж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж ажиллалаа.

 

 

Эхлэлд очих