Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭВ
2023-04-20
234

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Ц.Амарсанаа, Шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гүнзаяабазар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллалаа.

Ажлын хэсэг нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан удирдамжийн дагуу “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам” болон “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлыг хэлэлцэв.

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар

Эхлэлд очих