Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
2023-05-01
241
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д 2023 оны 05 сарын 01-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд “Хуульчийн Про-боно” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт аймгийн Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмнөговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь салбар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч нар оролцож байгаа тул иргэд та бүхэн нээлттэй хаалганы өдөрлөгөөс үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, өргөдөл гомдол өгөх зэрэг үйлчилгээ авч болно.
Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.