Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ШҮҮГЧ, АЖИЛТНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-04-28
251
Шүүхийн тамгын газраас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтад иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, туслах ажилтан нар оролцож, иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, хэргийн хөдөлгөөний удирдлага, ажлын үр дүнг сайжруулах анхаарах асуудлыг хэлэлцсэн.