Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

СУРАГЧДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАВ
2023-05-25
250

Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас сурагчдын мэргэжил сонголтод туслах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр чөлөөт уулзалт зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааг танилцууллаа.

Дээрх үйл ажиллагаанд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож, хэлтсийн дарга Б.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан н.Жаргалмаа болон 12 дугаар ангийн сурагчид оролцож, байгууллагын үйл ажиллагаа, ажил мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар чөлөөт ярилцлагыг өрнүүлэв.

 

Эхлэлд очих