Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Сумдад ажиллав
2023-08-02
254

Шүүхийн Тамгын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг ханган олон нийтэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санал хүсэлт, өргөдөл гомдол, нэхэмжлэл хүлээн авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг газар дээр нь шийдвэрлэх болон харьяа сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт, мэдээлэл хийх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Номгон,  Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдад ажиллалаа.

Энэ үеэр дээрх сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон бусад иргэдэд шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний үр дагавар, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зүйл, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулсан. 

Сургалт, мэдээллийг хөтөлбөрийн дагуу шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхтүвшин, шүүгчийн туслах И.Бадамцэцэг, Г.Бямбажав, О.Очмаа, А.Хүрэлтогоо, эвлэрүүлэн зуучлагч Э.Өлзийнасан нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бэлтгэсэн гарын авлага, зурагт танилцуулга, нугалбар хуудсаар ханган ажилласан.

Мөн иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж, санал хүсэлт, өргөдөл гомдол, нэхэмжлэл хүлээн авах, нэхэмжлэл болон өргөдөл хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг газар дээр нь шийдвэрлэх зэргээр ажиллалаа.

 

Эхлэлд очих