Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүхийн процессын тойм
2023-08-10
266

ХУУЛЬД НИЙЦСЭН БУСДЫН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХӨНДӨӨГҮЙ БОЛ ШҮҮХ ЭВЛЭРЛИЙГ БАТАЛНА

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.20-ны өдрийн 120/ШШ2023/0007

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.07.31, Процессын тойм-2

Өмнөговь аймгийн Засаг дарга нь “Электрон тамхи гэх бүтээгдэхүүн, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж гаргажээ.

Нэхэмжлэгч Б ХХК-иас “компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно" гэсэн эрхийг зөрчиж болзошгүй гэж үзэж дээрх захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болохоор, мөн хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурж, шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг

 

Эхлэлд очих