Мандал-Овоо суманд ажиллав
Шүүхийн Тамгын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг ханган олон нийтэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санал хүсэлт, өргөдөл гомдол, нэхэмжлэл хүлээн авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг газар дээр нь шийдвэрлэх болон харьяа сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт, мэдээлэл хийх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ажиллалаа.
Энэ үеэр дээрх сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон бусад иргэдэд шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний үр дагавар, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зүйл, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулав.
Сургалт, мэдээллийг хөтөлбөрийн дагуу шүүхийн шүүгчийн туслах И.Бадамцэцэг, Г.Бямбажав, Э.Баярмагнай, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан М.Шинэцэцэг нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бэлтгэсэн гарын авлага, зурагт танилцуулга, нугалбар хуудсаар ханган ажиллав.