Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
СУРАГЧДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАВ
2024-01-15
852
Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас сурагчдын мэргэжил сонголтод туслах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уулзалт зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааг танилцууллаа.
Дээрх үйл ажиллагаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд оролцож, шүүгч Э.Оюун-эрдэнэ, шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож, Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Ж.Оюунцэцэг болон 12 дугаар ангийн сурагчид ажил мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар чөлөөт ярилцлагыг өрнүүлэв.