Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ УЛИРЛЫН МЭДЭЭГ ХҮРГҮҮЛЭВ
2024-03-25
1155

Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2024 оны 1-р улирлын статистикийн тайлан, мэдээг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүргүүлэв.

Тайлангийн хугацаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын газраас эрүүгийн 49, цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийн 101 хэргийг хүлээн авч, эрүүгийн 37, захиргааны зөрчлийн 101 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэд, байгууллагаас 305 нэхэмжлэлийг хүлээн авч, 134 иргэний хэргийг шийдвэрлэсэн бол Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 14 нэхэмжлэлийг хүлээн авч, 4 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн.

Харин Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр эрүүгийн 21, иргэний 16 хэргийг тус тус хүлээн авч, эрүүгийн 13, иргэний 12 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.

Анхан шатны шүүхүүд нь иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид нийт 21.278.708 төгрөгийг төрийн санд төвлөрүүлжээ.

Эхлэлд очих