ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ЯВЦАД ГАРСАН ПРОКУРОРЫН ТОГТООЛЫГ ШҮҮХ ХЯНАХГҮЙ
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ЯВЦАД ГАРСАН ПРОКУРОРЫН ТОГТООЛЫГ ШҮҮХ ХЯНАХГҮЙ
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.02.02-ны өдрийн 120/ШЗ2023/0018
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2024.03.15 Процессын тойм-1
“Ш” ХХК-ийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх явцад тухайн компани Улсын байцаагчийн дуудсанаар очихгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тул Улсын байцаагчийн саналын дагуу прокурорын Тогтоолоор “Ш” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан бөгөөд уг прокурорын Тогтоолыг хүчингүй болгуулахаар “Ш” ХХК-иас шүүхэд гомдол гаргажээ.
Захиргааны ерөнхий хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж хуульчилсан тул дээрх прокурорын Тогтоолыг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэхгүй.
Харин “Ш” ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа Улсын байцаагч, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд ажлын 5 өдрийн дотор тухайн прокурорын дээд шатны прокурорт гомдол гаргах боломжтой байна.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа