ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулав.
Хамт олныхоо нэрийн өмнөөс шагнагдсан шүүгч нартаа эрүүл энх, саруул сайхан, ажлын өндөр амжилт хүсье.