Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭГ ХҮРГҮҮЛЭВ
2025-01-02
104
ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭГ ХҮРГҮҮЛЭВ
Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2024 оны 4-р улирлын статистикийн тайлан, мэдээг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүргүүлэв.
Тайлангийн хугацаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын газраас эрүүгийн 224, цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийн 946 хэргийг хүлээн авч, эрүүгийн 196, захиргааны зөрчлийн 941 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэд, байгууллагаас 826 нэхэмжлэлийг хүлээн авч, 513 иргэний хэргийг шийдвэрлэсэн.