ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАД ТАНИЛЦУУЛЛАА
Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3-т заасны дагуу “2025 оны үйл ажиллагааныхаа тайлан”-г 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүллээ.

Тус шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас тайлантай холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, шүүх тус бүр шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланд үнэлгээ өглөө.
